ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

III эмнэлгийн эмч нарын баг Төрийн соёрхол хүртлээ

O.Admin
3 цагийн өмнө

Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудын туурвисан “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний аргыг цогцоор нэвтрүүлэх” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

Зүрхний титэм судас дотуур мэс засал хийх орчин үеийн арга, техник технологийг нэвтрүүлж, титэм судасны цусны урсгалыг цогцоор нь нөхөн сэргээх эмчилгээг шинэ түвшинд хүргэсэн 3-р төв эмнэлгийн Цусан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч доктор, профессор Хүний гавьяат эмч З.Лхагвасүрэн, 3 дугаар төв эмнэлгийн захирал, гавьяат эмч Ц.Төмөр-Очир, 3 дугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын зөвлөх эмч Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав, судасны мэс заслын зөвлөх, гавьяат эмч Г.Сэгээнжав, 3 дугаар төв эмнэлгийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн эмч Ц.Дамдинсүрэн нарын туурвисан “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний аргыг цогцоор нэвтрүүлсэн” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.