Монгол Улсын эдийн засаг, хөгжилд бодитой хувь нэмрээ оруулагч “Ачит-Ихт” ХХК нь 2015-2022 онуудад Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр тасралтгүй шалгарч, 2025 онд амжилтаа дахин бататгалаа.
Лондоны металлын бирж /ЛМБ-/ийн гишүүн “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь Монголын уул уурхайн “боловсруулах үйлдвэрлэл”-ийн хөгжлийн нэгээхэн хэсэг болж, зэсийн боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин, “Зэс бидний ирээдүй” уриатайгаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.
“Ачит-Ихт” ХХК өнөөдрийн байдлаар 2000 гаруй дотоодын ААН, хувь хүнээс 500 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, орон нутагт 300 гаруй ажлын байр шинээр бий болгон улсын төсөвт нийт 436.9 тэрбум төгрөг, үүнээс орон нутгийн төсөвт 52.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үүнээс үүсмэл орд ашиглалтын олборлолтоосоо АМНАТ-д 41.6 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэрт гэрээний дагуу 32 тэрбум төгрөгийн төлбөр төлөөд байна.
.jpg)
