ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Отгонтэнгэр хайрхныг тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

O.Admin
52 минутын өмнө

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт орших Отгонтэнгэр хайрхан уулын төрийн тахилгыг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар 1995 онд зарлиг гарган сэргээсэн.

Цагдаагийн байгууллагаас энэ удаагийн тахилгыг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж буй энэ үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 127 алба хаагч, 23 автомашин, 8 мотоцикл, 10 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна.

Иргэд та бүхнийг төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд аюулгүй байдлаа ханган хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.