Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны зургаадугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1017 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 993 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан байна
