ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсэд суурь хундаамаа цутгаагүй байж дээвэр туургаа барих гэж оролдож байгааг засна

O.Admin
1 цагийн өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр 18 жилийн өмнө байгуулагдсан “Алтанбулаг” чөлөөт бүсэд өнөөдөр ажиллахад худалдаа үйлчилгээний чиглэлийн 18 ААН-ээс өөр бодит үйлдвэрлэл явуулж байгаа хувийн хэвшил алга байна гэв.

Мөн манай улс чөлөөт бүс байгуулах анхны зорилгодоо өнөөдрийг хүртэл хүрч чадаагүй, бодит үр дүнд хүрээгүй байгаа нь зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулагчдын бодит хэрэгцээ, үйлдвэрлэлийн чиглэлийг тодорхойлоогүйтэй холбоотой гэж үзэж байна. 

Тиймээс уг чөлөөт бүсэд ОХУ-ын тухайн бүс нутгийн зах зээлийн бодит судалгааг хийж, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэнээр тус зах зээлийг хангаж чадах вэ гэдгийг нарийвчлан гаргах чиглэл өглөө. Ингэж байж экспортын чиг баримжаатай, бодит үйлдвэрлэлд суурилсан, дэд бүтэц бүхий хөгжил бий болно. 

Миний хувьд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүний экспортыг чөлөөт бүсэд хөгжүүлж, харин дотооддоо үйлдвэрлэх боломжгүй байдаг эм, хүнс, барилгын материал, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна хэмээв.