ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

O.Admin
6 цагийн өмнө

 

Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 15-ны өдөр

-35 настай, эмэгтэй “Ж” “Телеграмаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа”;

-34 настай, эрэгтэй “А” “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа”;

-37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан”;

-18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан байна.

Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байна. Амар хялбар аргаар мөнгөө өсгөх боломжгүй, харин ариун цагаан хөдөлмөрөөр хүссэнээ авах боломжтой. Хэн нэгэн танд цахимаар сайхан санал тавьж байвал түүний цаана гэмт этгээд ч байх эрсдэлтэй юм шүү.