ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Заяабал: П.Сайнзориг гишүүнтэй маргалдсан төдий, зодоон болоогүй

O.Admin
7 цагийн өмнө

Төрийн ордонд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Заяабал нар маргалдаж, улмаар Б.Заяабал гишүүн П.Сайнзориг гишүүнд гар хүрсэн гэх асуудал үүссэн билээ. Үүнийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрөө нотолсон. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Заяабал арай өөр тайлбар өгөв. 

Тэрбээр, "Шал хэрэггүй мэдээлэл юм, уг нь. Хуульзүйн байнгын хорооны хурал тараад манай намын бүлэг хуралдах гэж байсан. Хурлаас гарч байсан гишүүдийг бүлгийнхээ хуралд суугаач гэдэг шаардлага тавих үед П.Сайнзориг гишүүн бид хоёрын дунд маргаан үүссэн. Ийм л асуудал. Бидний хувьд төрийн албанд олон жил хамтдаа ажиллаж, улс төрийн албанд ч хамт ажиллаж яваа хүмүүс.

Нутаг усаа ярьвал ч ойр дотны хүмүүс. Хуралдаа суугаач гэсний төлөө эмзэг хүлээж авч маргалдсан зүйл юм. Зодолдсон гэх асуудал юу ч байхгүй. Хөдөө орон нутагт цас орж байна. зуд болох нь ээ.

Ингэхээр ажлаа хийцгээе. Засгийн газар ийм хэцүү үед тогтвортой ажиллах ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа юм. Шахаж ажиллуулах ёстой атал төрийн тогтворгүй байдал руу явуулж болохгүй. Ард олны шаардлагатай нийлээд Л.Оюун-Эрдэний Засгийн газар унасан. Миний хувьд Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурьтай хүн" гэлээ.