ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандаг-Очир: Намуудад саналаа нэгтгэх боломж олгож, хуралдааныг түр завсарлуулсан

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ажлын цаг дууссан гэх шалтгаанаар ирэх даваа гараг хүртэл хойшилсон билээ.

Тэгвэл тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир энэ талаар “Д.Амарбаясгалан даргыг огцруулах үндэслэл нь гэмт хэрэгт холбогдсон гэх асуудал. Холбосон хүнд нотлох баримт байна уу гэдгийг асуусан. Барууны хэвлэлийн сайтад гарсан мэдээлэлд үндэслэж гэж хариу өглөө. Сайтад гарсан мэдээ бүхэн үнэн үү. Миний гарын үсэг зурдаг шалтгаан энэ юм. Нотлох баримтгүйгээр хүнийг гүтгэж болохгүй.

Чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 13.1.9-д Хуралдаан даргалагчид тов, цагийг тогтоох эрх байна гэж заасан байдаг. Тэр заалт ёсоор ажлын цаг дууссан учраас түр завсарлуулж, энэ ирцээрээ даваа гарагт 11.00 цагаас үргэлжлүүлнэ. Наана нь улс төрийн намын бүлгүүд ярилцаж хэлэлцэх, саналаа нэгтгэх зүйл байна гэсэн мэдээлэл ирсэн учраас боломж олгосон.

Монгол Улсын Засгийн газрын хувь заяаг дэнслэх учраас яаралтай гэдэг юм уу хөнгөн хуумгай хандаж болохгүй. Байнгын хорооны хуралдааныг хойшлуулах боломж бий. Аль, аль намаас нь санал ирсэн. Хуралдаан даргалагч хамгийн сүүлд асууж, хариулж болдог. Хориглосон зүйл заалт байхгүй. УИХ-ын дарга ёсзүйн хувьд хурал даргалахгүй гээд хурлаа удирдахгүй байгаа. Ашиг сонирхлын зөрчил гэдэг шал өөр зүйл юм” гэсэн хариулт өглөө.