УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дахин байр сууриа илэрхийлээ.
Тэрбээр, "Улс төрийн зорилгоор хэн намынхаа дарга болох вэ гэдэг хэрүүлийнхээ дунд гаргаж шидэж байгаа гэмт хэргүүдийг шударгаар шийднэ гэдэгт итгэхгүй байгаа. Үнэхээр энэ яриад байгаа гэмт хэргүүд, нүүрсний хулгайтай шийдэмгий зоригтой тэмцэх байсан бол заавал намын даргын өрсөлдөөнөөрөө биш хоёр, гурван жилийн өмнө эхэлж болох байсан.
Ардчилсан нам Ардын намын өмнөөс ямар ч хариуцлага хүлээгээгүй. Бид улс орны өмнө үүрэг хариуцлага хүлээсэн. Сандал суудлынхаа төлөө улс орноороо тоглох хэмжээнд зодолдож байгаа бол хоёул хоёулаа явах ёстой. Ямар ч нөхцөлд эргэлзээтэй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох бол кнопоо дарна" хэмээжээ.