ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрстэй зууралдсаар энэ хүрчээ

O.Admin
5 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын 100 хоногийн тайланг олон нийтэд танилцуулахдаа  худал мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрчихөв. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед тэрбээр “Засгийн газрын тэргүүний хувьд  100 хоногийн хугацаанд эдийн засгаа яаж сэргээх вэ, багш, эмч нарынхаа цалинг яаж нэмэх вэ, унаж байгаа эдийн засгаа яаж босгох вэ гэдэг асуудал эцэстээ бүгд нүүрстэй холбогддог. 

Нүүрсний экспортоо яаж нэмэгдүүлэх вэ, тэнд байгаа нүүрсний хулгайг яаж таслан зогсоох вэ гэдэгтэй л холбогддог” хэмээн хариулав. Түүний хариултаас үзэхэд Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойш нүүрстэй л зууралдсаар өдийг хүрсэн байна.

Гэтэл тэрбээр хэдхэн хоногийн өмнө  Засгийн газрын 100 хоногийн тайлан тавихдаа “Засгийн газар эдийн засгийн өсөлтийг бий болгож чадлаа. Вальютын нөөц 5.7 тэрбум ам.доллар боллоо. Эдийн засгийн өсөлт 2.6 хувь болоод унаж байсан бол 5.6 хувь болж өслөө” хэмээн мэдээлж байв. Харамсалтай нь тэрбээр унаж байгаа эдийн засгаа босгож амжаагүй бөгөөд нүүрсний экспорт, хулгайтайтай тэмцсээр энэ хүрснээ өөрөө хүлээн зөвшөөрч орхив.