ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэжээ

O.Admin
14 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа. БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн байна.

Мөн БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй адил монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, энэ чиглэлээр хамтран ажиллахаа тэмдэглэлээ.