Монголын биатлонч Европын аварга боллоо

O.Admin
2024-02-13

Польшийн Якушице хотноо болж буй биатлоны залуучуудын Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний ( IBU Junior European open championship) 15 км-ийн хувийн гараанд Монголын биатлоны шигшээ багийн тамирчин Э.Энхсайхан 44:34,8 амжилтаар түрүүлж, алтан медаль хүртлээ.

Э.Энхсайхан маань дөрвөн буудалтаа 100 хувь амжилттай ( 0 0 0 0) бахдам амжилт гаргаж, Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх боллоо.

Биатлон хэмээх гайхамшигт спортоор, тэр тусмаа уг спорт маш өндөр хөгжсөн Европ тивд Монгол залуу манлайлсан гэхээр бахархаад, бахархаад ханамгүй.

Mungkin gambar 6 orang dan teks yang menyatakan 'J.MEN 15KM INDIVIDUAL 1 ENKHBAT ENKHSAIKHAN 72 MGL 0 2 44:34.8 LOUKKAANHUHTA KALLE 102 FIN 3 44:36.4 +1.6 KULBIN JAKOB 7 EST 44:54.8 +20.0 MANDZYN VITALII 71 UKR 5 45:01.2 +26.4 ABRAHAM LUDEK 24 CZE 6 45:19.1 +44.3 LEGOVIC MATIJA 35 CRO 7 45:25.4 +50.6 HEIKKINEN ARTTU 28 FIN 0 0 1 8 45:33.9 +59.1 ZAWOL MARCIN 33 POL 9 45:36.3 +1:01.5 GREGOR JAN'

Ц.Энхтүвшин

Таван цагариг сонин