Манай 3х3 сагсчид олимпын эрхийн төлөө Хонконгийг зорилоо

O.Admin
2024-04-11

"Парис 2024" зуны олимпын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцох ганц эрхийн төлөөх тэмцээн Хонконгод энэ сарын 12-14-ий хооронд болно.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман орны баг өрсөлдөх тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцохоор Хонконгийг зорилоо.

Манай эрэгтэй шигшээ багт Ариунболдын Ананд, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Чулуунбаатарын Ихбаяр тэргүүтэй залуус маань Латви, Египет, Шинэ Зеландын хамт "В" хэсэгт багтсан бол эмэгтэй баг Нидерланд, Азербайжан, Чилийн шигшээ багуудтай нэг хэсэгт тоглоно.

Эмэгтэй багт О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар багтжээ.