Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны --есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ. Есийн даваанд Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь  Хэнтий аймгийн харъяат Улсын арслан Э.Оюунболд нар үзүүр түрүү булаалдлаа. Хоёр бөх өмнө нийт 5 удаа барилдснаас тавд нь Улсын аварга Н.Батсуурь даваад байсан юм. Үзүүр түрүүний барилдаанд Улсын арслан Э.Оюунболд давж улсын аварга цолны болзол хангалаа.

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ - Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/