САЙН МЭДЭЭ: “Барселона” багийнхан монгол ноолуураар гоёно

O.Admin
2023-12-27

Монголын томоохон брэндүүдийн нэг болох "Говь" кашмер домогт Барселона клубтэй албан ёсоор хамтарч ажиллахаар болжээ. Энэ сард манай улсын төлөөлөгч нар Барселона клубын ерөнхийлөгч Хоан Лапорта болон бусад албаны хүмүүстээ уулзалт хийж цамц, ороолт, малгай, бээлий зэрэг бүтээгдэхүүн дээр хамтрах болсноо баталгаажуулсан байна.

Испанийн алдарт Барселона хөлбөмбөгийн баг дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг. 1899 онд анх байгуулагдаж өдгөө дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд удаа дараа олон арван ялалт байгуулсан билээ.

Испани улсын нийт хүн амын 25 хувь нь Барселона клубыг дэмждэг гэсэн судалгаа байдаг бөгөөд европын таван хүн тутмын нэг нь Барселона клубыг ямар нэг байдлаар хөгжөөн дэмждэг байна.