ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Соронзон БШУЯ-ыг шүүхэд өгсөн ч ялагджээ

O.Admin
2023-12-01

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгсөн ч, ялагджээ.

Шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд болсон бөгөөд шүүхийн шийдвэрээр Ж.Соронзонг тус сургуулийн захирлаар эргэн ажиллах боломжгүй, үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна.

Одоогоос жил гаруйн өмнө Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлж, Сангийн сайд асан Б.Болорыг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан ч, тэрбээр тус сургуулийг ОХУ-ын өмч хэмээж, ажлаа хүлээлцэхээс татгалзаж байсан удаатай.

Харин энэ удаа буцаан сургуулийн захиралаар томилогдохоор БШУЯ-ны шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан ч, талаар болжээ.