ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасныг эсэргүүцэв

O.Admin
2023-11-30

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасаныг Нийслэлийн прокурор эсэргүүцэж эсэргүүцэл бичжээ.

Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэж үзжээ.