Озэки Киришима Б.Лхагвасүрэн Монгол сүмочдийн 100 дахь түрүүг авлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-27

Монгол түмний анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар улс болсноо дэлхий дахинаа зарласан Улс тунхагласны баярын өдөр Мэргэжлийн сүмогийн кюүшюү башёд монгол сүмоч Озэки Киришима Бямбачулууны Лхагвасүрэн түрүүллээ.

Эдүгээ 27 настай тэрбээр 13 даваа, хоёр унаатайгаар дөрвөн башёгийн дараа хоёр дахь ялалтаа авлаа. Энэ нь мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд Монгол сүмочдийн 100 дахь түрүү юм. Анхны түрүүг 2002 оны кюүшюү башёд Асашёорюү Д.Дагвадорж хүртэж байсан билээ.