Манай мэргэн буучид нэг медальтайгаар Азийн наадмыг өндөрлүүллээ

Т.САНДАГ-ОЧИР
2023-09-30

“Ханжоу-2022” Азийн наадмын гар бууны тэмцээн өнөөдөр холимог багийн төрлөөр хөшгөө хаалаа.

Хоёр дахь удаагаа Азийн наадмын хөтөлбөрт багтсан холимог багийн төрөлд Токиогийн олимпод хамтдаа холимог хосын багийг бүрдүүлж байсан ОУХМ Цолмонбаатарын Анударь, Энхтайваны Даваахүү нар 9-р байрт шалгарлаа.

Тус бүр 30 сум буудаж өрсөлдөхөд Ц.Анударь 282 оноо, Э.Даваахү 288 оноо, нийлбэр 570 оноо авсан. Шигшээ өрсөлдөөнд шилдэг зургаан баг шалгаран үлдсэн ба манай баг 6-р байр эзэлсэн Пакистаны багаас 3 оноо дутуу буудаж, медалийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан юм.

Ийнхүү энэ удаагийн Азийн наадмыг манай мэргэн буучид 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

Урьдчилсан буудлагад Энэтхэгийн хос Сарабжот Сингх, Дивиа Тадигол нар 577 оноогоор Азийн наадмын урьдчилсан буудлагын дээд амжилтыг шинэчлэн тэргүүлсэн бол тэдний ард дэлхийн 3 удаагийн аварга Жан Боуэн, Токиогийн Олимпын холимог хосын аварга Жиан Раншин нар 1 оноо дутуу дэд байраар “финалдлаа”