Миами Хит цувралын эхний тоглолтод хожил байгууллаа

O.Admin
2023-05-01

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Дорнод бүсийн хагас шигшээд цувралын тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Миами Хит багтай цувралын эхний тоглолтыг хийж 108-101 харьцаагаар Хит хожлоо. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт тавдугаар сарын 3-ны өглөө 07:30 цагт болно.

Тус тоглолтод Жимми Батлер 25 оноо, 11 самбар, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Габи Винсэнт 20 оноо, сэлгээнээс Кайл Ловри 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жульс Рендл өмнөх тоглолтод авсан гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Жэйлон Брансон 25 оноо, 7 дамжуулалт, Ар Жи Баррент 26 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, Оби Топпин 18 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 108-101 Нью-Иорк Никс /1-0/
Голдэн Стэйт Уорриорс 120-110 Сакермэнто Кингс /4-3/