Жамал Муррэй багаа хөтөлж, цувралын эхний тоглолтод хожлоо

O.Admin
2023-04-30

NBA-ын талбайд плэйоффын өрнөд бүсийн хагас шигшээд Денвер Наггетс талбайдаа Финикс Санс багтай цувралын эхний тоглолтыг хийж 107-125 харьцаагаар Наггетс бутниргэлээ. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт тавдугаар сарын 2-ны өглөө 10:00 цагт Наггетсын талбайд болно.

Тус тоглолтод Жамал Муррэй 34 оноо, 5 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Никола Ёокич 24 оноо, 19 самбар, 6 дамжуулалт, Аарон Гордон 23 оноог авчээ. Эсрэг багаас Кэвин Дурант 29 оноо, 14 самбар, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкэр 27 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ.