Мемфис Гриззлис багийг 40 онооны зөрүүгээр хожиж, дараагийн шатанд шалгарлаа

O.Admin
2023-04-29

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Мемфис Гриззлис багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийж 85-125 харьцаагаар бутниргэлээ. Улмаар цувралыг 2-4 харьцаагаар Лейкэрс дараагийн шатанд шалгарсан бөгөөд тэдний дараагийн өрсөлдөгч Голдэн Стэйт Уорриорс болон Сакермэнто Кингс багуудын долоо дахь тоглолтод хожсон багтай тоглоно.

Тус тоглолтод Ди Анжело Рассел 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 22 оноо, Энтони Дэвис 16 оноо, 14 самбар, 5 хаалтын гүйцэтгэжээ. Эсрэг багаас Дисмонд Бэйн 15 оноо, Жаран Жейксон 14 оноо, Диллион Брүүкс, Жа Морант нар тус бүр 10 оноо, сэлгээнээс Санти Алдама 16 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Сакермэнто Кингс 118-99 Голдэн Стэйт Уорриорс /3-3/
Мемфис Гриззлис 85-125 Лос Анжелес Лейкэрс /2-4/