Бостон Селтикс баг Атланта Хоксыг цувралд яллаа

O.Admin
2023-04-28

NBA-ын талбайд плэйоффын нэг тоглолт боллоо. Атланта Хокс талбайдаа Бостон Селтиск багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний гурван үе энэ тэнцүүхэн өрсөлдсөн хоёр баг шийдвэрлэх үе дуусахад хоёр минутад дутуу байхад Бостон Селтикс гурав дараалсан холын шидэлтийг дараалж оруулснаар 128-120 харьцаагаар хожлоо. 

Улмаар цувралыг 4-2 харьцаагаар Селтикс хожиж дуусгасан бөгөөд тэдний дараагийн өрсөлдөгч Жоэл Эмбийдээр удирдуулсан Филадельфи 76 багтай тоглоно.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 30 оноо, 14 самбар, 7 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 32 оноо, Маркус Смарт 22 оноо, сэлгээнээс Малколюм Брогдон 17 оноог авчээ. Эсрэг багаас Трэй Янг 30 оноо, 10 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Диандрэй Хантер 20 оноо, Дижанти Муррэй 14 оноо, 11 дамжуулалтыг гүйцэтгэжээ.