Жимми Батлер 42 оноог авч, Милоуки Багсыг хожиж цувралыг дуусгалаа

O.Admin
2023-04-27

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Хожигдох эрхгүй баг болох 2021 оны аварга Милоуки Багс талбайдаа Миами Хит багтай тоглолоо. Эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж зургаан оноогоор талбайн эзэд тэргүүлж байсан бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 16-д хүргэжээ. Гэвч шийдвэрлэх үеийн эхэнд Багс 16 хан оноог авч эсрэг багтаа 32 оноог алдсанаар тоглолт тэнцэж дууссан. Улмаар нэмэлт цагт Хит багаараа жигд тоглосноор 128-126 харьцаагаар хожиж цувралыг 4-1 харьцаагаар дуусгаж чадлаа.

Тэдний хоёрдугаар шатны өрсөлдөгч нь өнөөдөр Клевлэнд Кавалерс багийг талбайд нь буулгаж авсан Нью-Иорк Никс баг билээ.

Тус тоглолтод Жимми Батлер 42 оноогоор багаа тэргүүлсэн бол Габи Винсент 22 оноо, Бэм Адебаёо 20 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 38 оноо, 20 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крим Меддлетон 33 оноо, Брүүк Лопис 18 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 106-95 Клевлэнд Кавалерс /4-1/
Лос Анжелес Лейкэрс 99-116 Мемфис Гриззлис /3-2/
Миами Хит 128-126 Милоуки Багс /4-1/ нэмэлт цагт
Голдэн Стэйт Уорриорс 123-116 Сакермэнто Кингс /3-2/