А.Алтаннар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ

O.Admin
2024-03-01

Усан сэлэлтийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын гурав дахь өдөр спортын мастер А.Алтаннар 15-17 насны ангиллын 1500 метрийн өврөөр даллах сэлэлтээр шигшээ уралдаанд гарч уралдан 18:45.77 амжилт үзүүлж 50 метрийн бассейны Монгол Улсын рекорд дээд  амжилтыг 24 секундээр урагшлуулан шинэчлэн тогтоолоо.