Монголын тамирчид анх удаа каноегийн Азийн аваргад уралдана

O.Admin
2024-02-19

Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-нд Тайландын Район хотод эхлэх гэж байна.

Таван өдөр үргэлжлэх тэмцээнд Монголын баг анх удаа ур чадвараа сорин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхэлжээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн WK-1 төрөлд Б.Анхбаяр, эрэгтэйчүүдийн MK-1 төрөлд М.Анар оролцох бол дасгалжуулагчаар Д.Дамдинсүрэн ажиллах юм.

Мөн манай баг тамирчид тэмцээний өмнө тус газар болох Олон улсын олимпын хороо, Олон улсын каное холбооны 14 хоногийн сургалтад хамрагдаж, бэлтгэл сургуулилтаа базаахаар Тайландыг зорилоо.