ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн кабинетууд дахин уртасгасан цагаар ажиллана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-06

Томуу, томуу төст өвчин газар авч байгаатай холбогдуулан Нийслэлийн дүүргүүдийн эмнэлгийн Хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар ажиллуулах тушаал гарсан байдаг. Харин энэ сарын 1-ний өдрөөс уг тушаалын хугацаа дууссан ч Нийслэлийн ЭМГ-аас уг тушаалыг дахин нэг сараар сунгах шийдвэр гаргалаа. Ийм шийдвэр гаргах болсон  шалтгаан нь томуу, томуу төст өвчин харьцангуй буурсан хэдий ч бага насны хүүхдийн өвчлөлийн тоо хэвийн хэмжээнд хүрэхгүй байгаа аж.  Тиймээс дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг дөрөвдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах юм. Харин эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэхээр болжээ.