Боловсрол шинжлэх ухааны яам болон Засгийн газраас өнөө жил нийт 13 оронд тэтгэлэг зарлажээ. Тухайлбал, Болгар, Украин, Беларус, Куба, ОХУ, Унгар, БНСУ, Польш, Казахстан, Вьетнам, Лаос, БНХАУ, Франц зэрэг орон багтаж байгаа аж.
Тухайлбал, Болгар улсад 1+8 тэтгэлэг байгаа бөгөөд III-IV сард тэтгэлэг зарлагдах юм байна. Тэдгээрийн найм нь хөдөө аж ахуйн чиглэлээр байх бол нэг нь мэргэжлийн чиглэл харгалзахгүй гэв. Харин хамгийн их буюу 500 тэтгэлэг зарласан ОХУ-ын тухайд суралцах чиглэлийг тус улсаас тогтоох аж.
Тэтгэлэгт хамрагдахын тулд буюу тухайлбал бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байх ёстой аж.
Харин магистр, докторын зэрэгт суралцах бол бакалавр болон магистрын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жил ажилласан иргэн хамрагдах боломжтой юм байна.