Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлын шийдвэрээ танилцууллаа. Хугацаа хэтэрсэн хэрэглээний зээлийн бүтцийг өөрчилж, хугацааг нь 48 хүртэлх сараар сунгаж байгааг мэдэгдлээ. Маргаашаас эхлээд уг шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлж эхэлнэ.
Энэ оны эхний 9 сарын байдлаар хэрэглээний зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Хэрэглээний зээлээ төлөх хугацаа нь тулчихсан, яг одоо хүндрэлтэй байгаа иргэдэд энэ шийдвэр үйлчилнэ. Зээл авсан банк руугаа хандаад хүсэлтээ илэрхийлж, нөхцөлөө өөрчлөх юм.