Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэж, Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг танилцуулжээ.
Тэрбээр, өөрийн фэйсбүүк хуудсандаа "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна" хэмээн мэдэгдэв.
Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нь удган Б.Булнай гэх эмэгтэйг албан тушаал, эрх мэдлээ далайлган сүрдүүлж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх мэдээлэл цацагдсан бөгөөд үүнийг С.Амарсайхан сайд тайлбарлахдаа Ерөнхий сайд Г.Занданшатарын явуулга хэмээгээд хууль хүчний байгууллагын удирдлагуудын онц ноцтой хэргүүдийг илчилсэн. Тэгвэл эдгээрийг хууль хяналтын байгууллага шалгаж дуусах хүртэл салбарын сайдтай нь хамт нийтэд нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд мэдэгдэв.
