ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Шинэ хоршоо" хөдөлгөөнд хамрагдсан малчид малын тэжээл тариалах, сүү, цагаан идээ бэлтгэх чиглэлээр ажиллаж байна

O.Admin
6 цагийн өмнө

Арилжааны банкуудаас олгож буй нийт зээлийн дөнгөж 20 хувь нь хөдөө орон нутагт хуваарилагдаж байгаа нь тэнд үйлдвэрлэл явуулах, эдийн засгийн эргэлт бий болоход сөрөг үр дагаврыг үзүүлж байна.

Тиймээс "Шинэ хоршоо" хөдөлгөөний эхлүүлж, малчид өөрсдөө нэгдэн нийлж, анхан шатны үйлдвэрлэлээ явуулах боломжоор хангаж эхэлсэн. Хэдийгээр малчдад мөнгө тараасан гэх мэтээр шүүмжилдэг ч зээлийн эргэн төлөлт 99 хувьтай байгаа нь малчдын амьдралын чанарт тодорхой үр дүнгээ үзүүлж буйг харуулж байна.

Тухайлбал, тус хөдөлгөөнд 103 мянган малчин хамрагдаж, 14 төрлийн зээлийн зориулалтаар нийт 7784 хоршоо 894 тэрбум төгрөгийн зээл авсан. Харин 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт 218.8 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах чиглэлээр 86 малчин, бусад чиглэлээр 53 малчин, нийт 139 зээлдэгч 3.5 тэрбум төгрөгийн үндсэн зээлээ бүрэн хаасан байна.