"Playtime"-ын үеэр залуухан эрэгтэй нас барсан талаар бид өмнө мэдээлсэн. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, энэ сарын 05-ны өдрийн 10:21 цагийн орчимд “ …торон хашаанаас хүн боомилж нас барсан …” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулахад “… тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт иргэн 18 настай, эрэгтэй нь төмөр торон хашааны дээд хэсгээс гутлын үдээсээр боомилсон байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.
