ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Дамдинням: Зэсийн АМНАТ Оюу толгойд 5 хувийн тогтворжуулсан гэрээтэй байдаг

O.Admin
6 цагийн өмнө

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Э.Болормаа нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийж “Эдийн засгийн байнгын хороогоор нэмэлт зэсийн АМНАТ-ийг 3 дахин бууруулах төсөл орж ирлээ. Зэсийн үнэ 15 мянган ам.доллароос дээш байсан тохиолдолд 15 хувь байсныг 5 хувь буюу 3 дахин бууруулж орж ирлээ. Зэсийн үнэ түүхэн хэмжээнд хүрч өсөж байхад яагаад бууруулав. “Онтрэ”-гийн хэлэлцээр явж байхад АМНАТ бууруулж буй нь аль талд үйлчилж буй хэрэг вэ” хэмээн мэдэгджээ.

Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэхүү мэдэгдэлд хариу өгөхдөө “Буруу ойлгочихож. Зэсийн АМНАТ Оюу толгойд 5 хувийн тогтворжуулсан гэрээтэй байдаг. Шинэ хуулийн төсөлд АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10 хувийн төлбөр ногдуулахаар тусгасан. “Онтрэ” дээр 34 хувиа үнэгүй авах ёстойг Ашигт малтмалын хуулиар заачихсан.

Тусгай АМНАТ-өөр орлуулж болох хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй, хөндөхгүй. Зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол Оюу толгой, Эрдэнэт гэсэн хоёр л төсөлтэй үлдэх нь ээ. Өөр төсөл нэмэгдэхгүй, татвар төлөгч орж ирэхгүй. Нүүрсээ л шүтэж амьдрая. Яаж өөрчлөх нь УИХ-ын эрх юм, уг нь” хэмээн хариу өгчээ.