Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд
-Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
-Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн гишүүн орнуудын хооронд байгуулах Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр,
-“Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн санаачлан боловсруулсан Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
--Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл,
-Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
-“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцуулга хийнэ
