ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Японд болж буй хар салхины улмаас Токио чиглэлийн нислэг цуцлагджээ

O.Admin
14 цагийн өмнө

"Зургаадугаар сарын 03-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалж байгааг үүгээр мэдэгдье.

“МИАТ” ТӨХК-ийн зүгээс 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан энэхүү өөрчлөлтөд хүлээцтэй хандан ойлгож буйд талархал илэрхийлье" хэмээн Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-иас мэдэгдэл гаргалаа.