ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧИЛЖ, ЧӨЛӨӨТ БҮСЭД ХИЙГДЭЖ БУЙ ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДААГ ХАЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өчигдөр /2026.03.19/ Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа.

Тус чөлөөт бүсийг УИХ-ын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрийн 900 га газарт байгуулах шийдвэр гаргаж, улмаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч үйл ажиллагаа нь жигдрээгүй, бодлогын зорилгодоо хүрээгүй хэвээр байгаа юм.

Шадар сайд Х.Ганхуяг:

- Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллахдаа чөлөөт бүсийн үйл ажиллагаа, газар олголт, архи согтууруулах ундааны борлуулалт зэрэг асуудлыг цэгцлэх чиглэл болгосны дагуу Шадар сайдын тушаалаар чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын алба, түүний нэгжүүдийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, газар олголт, төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд удахгүй танилцуулна.

Замын-Үүд чөлөөт бүсэд 2016-2025 онд нийт 79 шийдвэрээр 118 нэгж

талбар бүхий 173.44 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах,

эзэмшүүлэх байдлаар олгосон байна. Хяналт шалгалтаар газар олголтын зарим шийдвэрийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрсэн тул зарим аж ахуй нэгжийн газрыг цуцлах арга хэмжээ авах шаардлагатай болсон.

Бас нэгэн асуудал нь архи, тамхины худалдан борлуулалт.

Тиймээс цаашид чөлөөт бүсүүдийн эрх зүйн орчныг шинэчилж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, захирагчийн ажлыг албаны чиг үүргийг давхардлыг арилгах, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг бий болгох, аялал жуулчлал, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд чөлөөт бүсэд хийгдэж байгаа жижиглэнгийн худалдааг халах арга хэмжээг шат дараатайгаар авах болно.