Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос анхны МУГТ эмэгтэй тодорлоо

O.Admin
6 цагийн өмнө

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос анхны Монгол Улсын Гавьяат Тамирчин эмэгтэй тодорлоо.

Анхдагч, лидэр С.Мөнхзул нь 2024 оны ICELAND улсад зохиогдсон Пауэрлифтингийн Насанд хүрэгчдийн ДАШТ-нд газраас штанг таталтаар 227.5кг өргөж, алтан медаль хүртэж байсан. Энэ нь Монголын пауэрлифтингийн түүхэн дэх анхны алтан медаль юм.

2025 оны арвандүгээр сарын 16-нд Румын улсад зохиогдсон Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аваргад "Штангтай суулт"-аар 252.5кг сууж, мөнгөн медаль, цээжнээс 135 кг, штанг газраас таталт 232.5 кг өргөж мөнгөн медаль, нийлбэр дүнгээр 620 кг өргөж мөнгөн медаль энгэртээ гялалзуулсан нь Монголын пауэрлифтингийн түүхэнд нийлбэр дүнгээр анхны мөнгөн медальтан, Азийн рекорд эзэмшигч болсон.

Ази, Африк, Номхон далайн тивүүдийн аварга, Пауэрлифтингийн мастерийн дэлхийн аварга, Монгол Улсын Аварга, Монголын пауэрлифтингийн холбооны Дэд ерөнхийлөгч ОУХМ С.Мөнхзул танд баяр хүргэж, амжилт хүсье.