ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ү.Амарбат: Д.Амарбаясгалангийн гэр бүлийн талаар ташаа мэдээлэл тараалаа

O.Admin
7 цагийн өмнө

Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг хүсэв. Тэрбээр, "Өчигдөр оройноос эхлээд Д.Амарбаясгалангийн гурван хүүхэд Англид өндөр төлбөртэй сургуульд сурдаг гэх мэдээг явуулж хүмүүсийн бухимдлыг төрүүлэх гэж оролдож байна.

Олны танил хүмүүс хүртэл түгээн бухимдаж байгааг харахад харамсалтай. Түүний ерөнхий боловсролын сургуулийн насны гурван хүүхэд нь эцэг, эхийнхээ хамт Монгол Улсдаа сурч боловсорч байгааг албан ёсоор мэдэгдэж, худал мэдээллийг түгээхгүй байхыг та бүгдээс хүсэж байна" гэжээ.