ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Солонгоо: Манай улсад ашигтай хувьсагч Оюутолгойд байхгүй

O.Admin
12 цагийн өмнө

Оюутолгойн татварын асуудлаар Арбитрын шүүх дээрх ажлын хэсгийг ахалж байсан ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоог тус ажлын хэсгээс Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч зургадугаар сард чөлөөлж, мөн төрийн албаны үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Б.Солонгоо энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Ц.Баярцогт гуай 20,000 хувьсагч ярьдаг ч манай улсад ашигтай байдлаар тайлбарлаж болох хувьсагч Хөрөнгө оруулалтын гэрээнд бараг байдаггүй нь их харамсалтай. Оюутолгой төсөлтэй холбогдуулж Засгийн газрын Ажлын хэсэгт ажиллаад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд анхаарч ажиллаж тодорхой үр дүн гарч байсан билээ.

Ц.Баярцогт гуай 20,000 хувьсагч ярьдаг ч манай улсад ашигтай байдлаар тайлбарлаж болох хувьсагч Хөрөнгө оруулалтын гэрээнд бараг байдаггүй нь их харамсалтай санагддаг даа. Ямар ч тохиолдолд үндэсний эрх ашгаа бодож ажиллах нь аль ч Засгийн газрын үед ачаа үүрч буй албан хаагчид, албан тушаалтнуудын үүрэг билээ.

Баабар гуай энэ олон жилийн хугацаанд Засгийн газрын талд биш, дандаа гадаадын компанийг өмөөрч дуугарч байсныг гайхдагаа нуух юун" хэмээжээ.