ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянгол дүүргийн удирдлагууд хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт талархал илэрхийллээ

O.Admin
12 цагийн өмнө

Баянгол дүүрэгт сургуулийн насны 64 мянга, цэцэрлэгийн насны 15 мянга гаруй хүүхэд оршин суудаг бөгөөд дээрх хүүхдүүд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн өмчийн бус 55 сургууль, 69 цэцэрлэгт суралцдаг. 

Мөн Баянгол дүүрэг нь хотын төвийн, байшин хороолол зонхилсон тул цэцэрлэг, сургуулийн хүртээмж болон сургалтын чанараар нийслэлд дээгүүрт ордог. Үүнд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Иймд өнөөдөр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумъяабаатар, Боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар нар   дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 31 сургууль, 28 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг хүлээн авч, Баянгол дүүргийн 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ойн медаль гардууллаа. 

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал нарт сүүлийн үед дүүрэг болон боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулаад “Та бүхэн төрийн өмчийнхний ачааллыг үүрэлцэхийн зэрэгцээ хүүхдүүдийн сургалтын чанарыг ахиулахад чухал нөлөө үзүүлдэг” гэдгийг онцолж талархал илэрхийллээ.Учир нь дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн  31 сургуульд 8608 сурагч, 28  цэцэрлэгт 1765 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм.

Мөн төрийн бус өмчийн боловсролын салбарынхан манай дүүргийн хувьд томоохон ажил олгогчид өнөөдрийн байдлаар төрийн бус өмчийн сургуульд 1005, төрийн бус өмчийн цэцэрлэгт 301 багш, ажилтан ажиллаж байна.