УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.09.17/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дэх хэлэлцүүлэг үргэлжиллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлого, зарлага, өрийн хэмжээг бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, иргэн, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, татварыг өгөөжтэй зарцуулах, нийгмийн зөвшилцөл, иргэдийн оролцоог хангах суурь зарчмыг баримталсан гэв.
Ингэхдээ “Хувийн хэвшлийг дэмжсэн, хүний хөгжилд чиглэсэн дунд хугацааны төсвийн бодлого”-ыг баримталсан төсөл боловсруулсныг онцоллоо.