ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилласан байна. Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 3-р хороо, Сүхбаатар дүүргийн 5, 6, 9-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллажээ.

 Энэ үеэр тус төвүүдэд нэн шаардлагатай байгаа нярайн шарлалт хэмжих багаж, ургийн монитор, амьсгалын замын эрхтэн цэвэрлэх насос, зүрх судасны даралт хэмжигч зэргийг гардуулан өгсөн байна. НЗДТГ, нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 152 өрхийн эрүүл мэндийн төвд 431 тоног төхөөрөмжийг олгосон аж.