ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ардын хүүхэд англи хэл сурч болохгүй гэж үзсэн гишүүдтэй танилц

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-20

Боловсролын ерөнхий  хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд Ч.Ундрам, Г.Дамдинням нарын боловсролын асуудлаарх лобби бүлгийн гишүүд "Англи хэлийг улсын хоёрдугаар хэл гэж үзнэ. Англи хэлийг нэгдүгээр ангиас заана" гэсэн заалт оруулсан ч ажлын хэсэг болон Дэд хорооны хэлэлцүүлгийн явцад "гуравдугаар анги" болгон өөрчилж оруулж ирсэн. Тэгвэл уг хуулийн төслийн заалтыг Байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэхдээ тэр чигээр нь унагажээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн нүүр номондоо "Боловсролын ерөнхий хууль дахь англи хэл унав. Энэ санал хураалтыг үеийн үед санаж явах болно. Ардаасаа харамладаг ахиу боломж гэж байдаг ажээ" хэмээжээ. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд "Энэ заалтыг маргааш чуулганы хуралдааны үеэр дэмжих байх. Битгий санаа зов" хэмээжээ. 

Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ы сайд Н.Учрал, ИЦББХ-ы дарга Э.Батшугар, тус Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нарын гишүүд уг заалтыг унагажээ.