ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Пакистан, Афганистанд болсон газар хөдлөлтийн улмаас 12 хүн амиа алджээ

O.Admin
2023-03-22

Өчигдөр буюу мягмар гарагийн орой Афганистаны зүүн хойд хэсэгт, Пакистантай хиллэдэг уулархаг бүсэд хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн чичиргээ Энэтхэг хүртэл мэдрэгдсэн байна.

Энэхүү 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас байшин барилга эвдэрч, хөрсний гулгалт үүсч, хүмүүс гудамжинд гүйлдэн гарчээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 12 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан нь тогтоогдоод байгаа билээ.

Нас барсан иргэдийн ес нь Пакистаны Хайбер Пахтунхвагийн хөндийд бүртгэгдсэн байна. Мөн Афганистанд гурван хүн амиа алдсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгджээ. Тус улсын Пакистантай хиллэдэг Лагман мужид амиа алдсан хүмүүсийн дунд нэг хүүхэд байсан гэж "Франс Пресс" агентлаг мэдээллээ.

Газар хөдлөлт болох үед олон гэр бүл Персийн шинэ жил буюу Норвузыг тэмдэглэж гэрээсээ гарсан байжээ. Газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн алслагдсан хэсэг болон газрын бартаат хэсэгт аврах ажлыг хийхэд хүндрэлтэй бөгөөд аврах ажлыг удаашруулж болзошгүй аж.

Газар хөдлөлтийн улмаас утасны шугамууд гэмтэж, Пакистаны Сват мужийн хурдны зам хамгийн их хохирол амсаж, хөрсний гулгалтад өртөн хаагджээ.

Эх сурвалж: BBC

Н.Батзаяа