БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засаx Орон болон Балба Улсын нутагт гарсан байгалийн гамшигт Монгол Улсын хоёр иргэн өртсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгээд байна. Хилийн чанадад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн өөрийн хамт ажилладаг байсан гадаад улсын иргэд байгалийн гамшигт өртсөн талаар нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь Монгол Улсын олон нийтийн дунд ташаа мэдээлэл түгээхэд хүргэжээ.
Гадаад харилцааны яам байгалын гамшигт үзэгдэл гарсан цагаас хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Энэтхэг Улсад суугаа Элчин сайд яам (Балба Улсыг хавсран хариуцдаг)-аар дамжуулан суугаа улсуудын холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа бөгөөд одоогоор Монгол Улсын иргэд байгалын гамшигт үзэгдэлд ямар нэг байдлаар өртсөн гэх мэдээлэл ирээгүй байгаа болно хэмээн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

