ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СОР17-гийн ес дэх өдөр: Далайд гарцгүй орнуудын Байгаль орчны сайд нар уулзана

O.Admin
1 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын ес дэх өдөр ямар үйл явдал болохыг сонирхуулж байна.

Цэнхэр бүсэд:

  • Усны тэсвэртэй менежментийн тайлангийн нээлт болно.
  • Далайд гарцгүй орнуудын Байгаль орчны сайд нар уулзана.
  • Парламентчдын форум болно.
  • Хиймэл оюунд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй Ногоон дата төвийг нээнэ.
  • “Зудын эрсдэл ба 2023-2024 оны зудын сургамж”, “Зуддын гамшгаас урьдчилан сэргийлэх нь: Монгол Улсын туршлага”, “Усны гамшгийн эрсдэл: Үерийн эрсдэлийн төлөв байдал” илтгэл тавина.
  • “Хөвсгөл нуурын цэнгэг усны нөөц, экосистем болон бүс нутгийн ач холбогдол”, “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгсэл, түүний байгаль орчинд үзүүлэх нөлөө, татаж гаргасан туршлага” илтгэлийг хэлэлцүүлнэ.

Ногоон бүсэд:

  • Амлалтаас хэрэгжилтэд: Ганд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх бүс нутгийн түншлэл, уур амьсгалын санхүүжилтийг өргөжүүлэх нь хэлэлцүүлэг болно.
  • Ус хамгаалах, газрыг нөхөн сэргээх, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх тухай хэлэлцүүлнэ.
  • Ус хэмнэх, усны шинэ эх үүсвэр, хотын усны инновацыг танилцуулна.
  • Уул уурхайн улмаас доройтсон газрыг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг сонирхуулна.
  • Газрыг нөхөн сэргээж, эдийн засгийг дэмжих нь: Давсархаг газрын менежментийн арга туршлагыг танилцуулна.
  • Ус, хөрс, агаар мандлын харилцан үйлчлэлд хүний нөлөө: Японы хот суурин болон Монголын говийн жишээг сонирхуулна.
  • Монгол Улсын Усны газар төслүүдээ танилцуулна.
  • Цагаан загас үржүүлгийн төслийг сонирхуулна.