ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"YouTube TV"-ийн сарын хураамж дахин нэмэгджээ

O.Admin
2023-03-20

YouTube TV -ийн үнэ дахин нэмэгдсэн байна. Шинэ захиалагчдад зориулсан  100 гаруй телевизийн сувагтайүндсэн багц сарын 72.99 долларын үнэтэй болох аж.

Тодруулбал, гурван жил гаруйн хугацаанд тогтмол сарын 64.99 доллар байсан үнэ 8 ам.доллароор нэмэгдсэн бөгөөд шинэ үнийн тариф дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн хэрэгжих юм байна.

Харин үнийн өсөлтийн талаар тайлбарлахдаа, "контентын зардал өссөн" болон "үйлчилгээний чанарт" хөрөнгө оруулалт хийж буйтай холбоотой хэмээн "YouTube TV" твиттер хуудсандаа мэдээлжээ. Мөн YouTube TV -ийн сарын захиалга нь зургаан жилийн өмнөх  үетэй харьцуулахад 114 хувь илүү үнэтэй болсон аж.

Эх сурвалж:CNN

Н.Батзаяа