ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

O.Admin
1 цагийн өмнө

Энэ оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч бусдын гуянд хутгалж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоод байна.

Тодруулбал, дээрх хүүхдүүд хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл буюу төмөр самаар /butterfly comb/ санамсар болгоомжгүйгээр гэмтээжээ.Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ хутга болон бусад зэвсгийн шинжтэй эд зүйл авч өгөхгүй байх, худалдаа эрхлэгчид насанд хүрээгүй хүүхдэд зэвсгийн шинжтэй болон гэмтэл учруулж болзошгүй эд зүйл худалдаалахгүй байхыг зөвлөж байна.