ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянгол дүүргийн Засаг дарга иргэдтэйгээ уулзав

O.Admin
2 цагийн өмнө

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох хэлтсийн дарга нарын хамт долоо хоног бүрийн Пүрэв гарагт дүүргийн иргэдийг хүлээн авч уулздаг.

Энэ хуваарийн дагуу өнөөдөр “Уран зангилаа” сургалтын төвийн төлөөлөл, нийслэлийн 73 дугаар сургуулийн Ахмадын зөвлөл болон 6, 9, 14, 17, 19 дүгээр хорооны оршин суугчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр “Уран зангилаа” сургалтын төвийн төлөөлөл АНУ-д болсон тэмцээнд амжилттай оролцож ирсэн хэмээн талархал илэрхийлсэн бол оршин суугчид  жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, фасад дулаалга, зам талбай, тохижилт болон энд хийгдэж буй зарим хөрөнгө оруулалтын ажлын талаар санал хэллээ. Энэ үеэр ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.