Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 23 гишүүн нууцаар буюу цаасаар саналаа хураалгав.
хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 17 нь буюу 73.9 хувийн саналаар түүнд итгэл үзүүлэх ёстой хэмээн шийдвэрлэлээ. Уг асуудлыг чуулган хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулах юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний тухайд "Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд өөрөө оролцох нь зохисгүй гэж бодож байна. Энэ бол ёс зүйн асуудал. Идеологи минийх, санал та нарынх, хэрхэхийг Монголын парламент өөрөө шийдтүгэй" хэмээгээд гарч одсон билээ.